Ч.Өнөрбаяр: Хөгжлийн банкны зээлийг “Төрийн нууц“ нэрийдлээр нууж байна

Улс төр
umaahan
Унших: 1 мин 10 сек
10
legacy:erdene unurbayar/_MPA4176.jpg

АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Өнгөрсөн долоо хоногт АН-ын ээлжит бус хуралдаан болсон. Дүрмийн өөрчлөлтөө намын их хурлаар баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлэх гэж байна. Дээд шүүхийн тогтоол дээр намын дүрмийг Үндэсний бодлогын хороо биш, намын дүрмээр өөрчлөлтөө хийхээр тусгасан. Улсын дээд шүүх төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу материалуудыг шалгах ёстой. Харин харин намын дотоод асуудалтай хууль дүрэмд дүгнэлт хийх ёсгүй. Энэ нь намын өөрийн асуудал.

Хоёр дахь асуудал нь төрийн нууц гэдэг асуудал замаа алдаа. Би үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ч ажиллаж үзсэн. Төрийн нууцтай харьцаж байсан Төрийн албаны тухай хуулийг УИХ-д 2016 онд батлуулж байсан. Гэтэл нууц гэдэг ойлголтыг дарга нар үзэмжээрээ мэддэг болчихлоо. Эрх баригчид өөрсдийн хулгай луйвар, цар тахлын үеийн төсөв, Хөгжлийн банкны зээл энэ бүгдийг "Төрийн нууц" нэрийдлээр нууж байна. Энэ байж болохгүй зүйл. Төрийн нууцын тамгыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулахаар зүйлд ашигладаг. Гэтэл Хөгжлийн банкны асуудал яагаад төрийн нууцад хамаарч байгааг ойлгохгүй байна. Маш олон төсөвт нууцын тэмдэг дарж, гэрээ хийдэг зүйл рүү орсон. Төрийн нууц ардчилсан төрд аюул учруулахад ойрхон байна. Нууцлах шаардлагагүй мэдээллүүдийг төрийн нууцаас гаргаж, олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Энэ бол ардчиллын зарчим" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Танай Элбэгдорж л анх хулгай луйвраа төрийн нууцад нуудаг болгосон ш дээ. Зоригийн хэрэг гээд нууцлаад байсан чинь хэдэн архичдыг гэрч болгон нотлох баримт үйлдээд гэмгүй иргэн Чимгээ нарыг гүжирдэн, шоронд хорьж, эрүүдэн шүүснээ улсын нууц болгоод тэднийг хэлмэгдүүлэн алах гэж байсан. Түүнийгээ эхлээд мэдэж байж бусдыг шүүмжил.