Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнийг торгожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:HOSUT Bilegtsaihan/275100335_482040300297728_5734626997448292989_n.jpg

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ. Ингэхдээ 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулсан аж. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байх тул иргэд та бүхэн бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавих, мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарууллаа.