Паралимп: Ц.Дашдорж 14 дүгээр байранд шалгарлаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:beijing winter olympic/275443398_1271727139981321_825775717091440502_n.jpg

"Бээжин 2022" Өвлийн Паралимпын 13-р наадмын гүйлтийн цанын 12,5 зайн уралдаан өндөрлөлөө. Тэших техникээр явагдсан тус уралдаанд 14 улсын 22 тамирчин өрсөлдлөө.

Монгол Улсын тамирчин Цэгмидийн Дашдорж 41 минут 01 секундын амжилтаар 14-р байранд шалгарлаа. Харин Батмөнхийн Ганболд 48 минут 07,7 секундын амжилтаар 21-р байр эзэллээ.