Караокед бусдын амийг хөнөөгөөд зугтсан этгээдийг саатуулжээ

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Өнгөрсөн шөнө буюу энэ оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 01:11 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн караокед цээжиндээ хутгалуулсан ухаангүй хүн байна гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 32 настай, эрэгтэй, иргэн "Н" гэгч нь цээжин тус газраа шархтай амь насаа алдсан байжээ.

Уг хэрэгт холбогдуулан иргэн "Г" гэгчийг тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 04:00 цагийн үед дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.