Г.Занданшатар: Зээлээ зориултын дагуу ашиглаж, төлж байгаа баялаг бүтээгчдийг буруу аргаар зээл авсан хүмүүсээс ялгаж салгах хэрэгтэй

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Zandanshatar/255003180_398695615369326_5812178774311074864_n.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар стратегийн ач холбогдолтой, төрийн бодлогод тусгасан, зээлээ болон зээлийн хүүгээ хэвийн төлж байгаа үндэсний баялаг бүтээгчдийг Хөгжлийн банкны дүйвээнд өртүүлэн хохироохгүй байхыг чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцгойлон санууллаа.

Тэрбээр “Хөгжлийн банкны зээл Монгол Улсын эдийн засагт, хөгжилд өгөөжөө өгсөн байх учиртай бүрэн бүтэн эргэж төвлөрөх ёстой. Үүний төлөө УИХ ажиллах болно. Нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд зээлээ зориулалтын дагуу ашиглаж, зээл, хүүгийн төлбөрөө зохих журмын дагуу төлж байгаа, цар тахлын нөлөө, макро эдийн засгийн алдаатай зарим шийдвэрийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөр нь саатсан ч төлбөрийн баталгаа гарган ажиллаж байгаа баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчдийг буруу аргаар зээл авсан, түүнийгээ зориулалтын бусаар ашигласан, зээлээ төлөхөөс бултаж, зугтаж яваа хүмүүсээс ялгаж салгаж хандах ёстой гэдгийг тэмдэглэж хэлье” гэсэн юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эдгээр зээлдэгчид бүгд л буруу аргаар авилгал өгч зээл авсан, зарим нь төлөхгүй гэж шийдсэн хүмүүс байгаа ш дээ. Зээл аваад олон жил боллоо хаана эдний бүтээсэн үйлдвэр, экспортын бүтээгдэхүүн байгаа юм. Занданшатар авилгалчидтай тэмцэх тэмцэлд саад болж, элдэв аргаар луйварчдыг өмгөөлж, өөрийн гар хөл хүчин Анандбазар мэтийг арга саам хийж хамгаалах болио.