ЦЕГ: Сурагчаа зодож бэртээсэн багшийн хэрэгт шалгалтын ажиллагаа хийж эхэлсэн

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:TSEG/03.16.02.jpg

Нийслэлийн 97-р сургуулийн хоёрдугаар ангийн ... бүлгийн багш Ц сурагчдыг зодсон гэх зураг цахим сүлжээнд цацагдсан нь олон нийтийн дургүйцлийг дагуулаад байна. Тус асуудалд шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн эсэх талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус асуудалд Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлсэн. Тухайн багш болон сургуулийн удирдлагуудаас тайлбар авч байна. Шалгалтын ажиллагааны дараа тодорхой мэдээлэл өгнө" гэлээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.