БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн биед халдсан Д.Совдын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:10.23/274529323_659885045287226_6501649474864767846_n.jpg

Өнгөрөгч оны тавдугаар сарын 21-ний шөнө Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан руу хутгатай дайрч, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шалгагдаж буй Д.Совдод холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2022.03.15/ боллоо.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Совдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.