Ж.Мөнхбат: Казиногийн хуулийг зориг гаргаад батлах хэрэгтэй

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:munkhbat/MPA PHOTO-2780.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ асуудлыг өндөр зохион байгуулалттайгаар маш хурдан хийснээр Улаанбаатарт тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг шийднэ. Жишээ нь, Улаанбаатар хотын түгжрэл байна. Улаанбаатар хот руу ирж буй энэ төвлөрлийг сааруулах, бууруулахад дагуул хотыг байгуулах нь маш чухал. Зөвхөн Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод гэдэг дагуул хот байгуулахаас илүүтэй бүсүүдийн төвүүдийг байгуулах хэрэгтэй.

Монгол Улсыг босгож ирэх эдийн том гурван салбар бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал байна. Асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Үүний нэг нь Казиногийн хууль. Казиногийн хууль ярихаар хадны мангаа байгаа юм шиг хардаг. Дэлхийн олон хөгжилтэй улс орнууд Казиногийн хуулиа баталчихсан байрлуулсан байна. Түүнээс олж ирэх ашигаа зөв зүйтэй буюу боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх, цалин тэтгэвэр нэмэх зэрэг олон зүйлд хуульчилж шийдэж болно" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Казино байгууллаа гээд гадныхан Монголд казино тоглох гэж ирэхгүй. Харин Хүрэлсүхэээс аваад Занданшатар, Мөнхбат зэрэг мөрийтэй тоглоомын дончид л очиж өдөр шөнөгүй тоглож нэгнийхээ улсаас хулгайлсан мөнгийг хоослох байх. Казино бол нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн бүтээдэггүй, үйлдвэрэл явуулдаггүй, нэгнийгээ халаасыг хоослох боловсон хэрэгсэл. Үүний оронд үйлдвэр байгуулж, ажилгүй олон залуусыг боломжийн цалинтай ажиллуулж байвал дээр шүү дээ. Даанч бидний толгой дээр хар тамхи татдаг, хүчин хийдэг, боловсрол мэдлэггүй мөрийтэй тоглоомын донтон, хоосон толгойнууд гарч төр барихаар ингэж буруу, доошоо орсон шийдвэрүүд гарч байгаа.