Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч өвчтөнөө сэхээнд ортол зоджээ
20

"Монгол цэргийн өдөр" өчигдөр тохиосон. Уг өдрийг тохиолдуулан өчигдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар баяр тэмдэглэсэн байна. Улмаар тус эмнэлгийн мэс заслын эмч согтуурсан үедээ өвчтөнөө сэхээнд ортол зодсон гэх мэдээлэл цацагджээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаад тодруулахад "Дэлгэрэнгүй мэдээлэл ирэхээр эргэн мэдэгдье. Тодруулж байна" гэлээ.
Зодуулсан өвчтөн цусаар бөөлжиж, биеийн байдал нь хүнд байгаа аж.



