Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлахаар болжээ

Улс төр
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Bat-Uul/Bat-Uul.jpg

Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл анхан шатны шүүхээс хорих ял сонсож, ялаа эдэлж буй. Тэд давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлын тов гараагүй байна. Түүний бичсэн Украйны талаарх нийтлэлийн дараа хорих 409-р ангийн удирдлага Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг нь хасчээ.

Тиймээс Э.Бат-Үүл үүнийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлахаар болжээ. Хорих газрын удирдлага болон прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хууль ёсны эрхийг хассан, хавчин гадуурхсан үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул ийнм үйлдэл хийх гэж байгаа талаар өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдээлжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Бат-Үүл Эрдэнэ, Элбэгдорж гэсэн хулгайчууд ШОРОНДОО амар сайхан даа жаргасан нь өлзийтэй байх шүү дээ...???

  • З
    Зочин

    Хөгшин хүн насны эцэст шоронд суух гутамшиг. Сэтгүүлч Дашзэвэг жаахан охин хүчиндсэн хэргээр насны эцэст шоронд суулаа. Бат-Үүл албан тушаалаа ашиглан улсаас хулгай хийж мөнгө угаасан хэргээр суулаа. Бас муугаа мэдэхгүй өлсгөлөн зарлана ч гэх шиг. Өлсөөд үхвэл сайн л биз. Ардп түмэн лав түүнийг өмөөрөхгүй. Өмнө нь түүнд итгэж иргэд хулхидуулсан.