Согтуугаар мотоцикл жолоодсон иргэнийг гадаа хасах хэмд гавласан асуудалдаа цагдаагийн байгууллагаас ХҮЛЦЭЛ өчжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 22 сек
100
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/Screen Shot 2022-03-20 at 16.49.41.png

Завхан аймгийн цагдаагийн байгууллагаас согтуугаар мотоцикл жолоодсон иргэнийг гадаа хасах хэмд 4-5 цаг гавлаж зогсоосон гэх бичлэг цахим орчинд цацагдсан. Тэгвэл цаг асуудалд Завхан аймгийн цагдаагийн газраас тайлбар өглөө. Тодруулбал, "Энэ сарын 19-ний өдрийн 13 цаг 51 минутад Завхан аймгийн Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш Ц-ээс “Дотуур байранд согтуу хүн орж ирээд хүүхдээ хөдөө гэр рүүгээ авч явна гээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус сумын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдааг йн хамтаар хүлээн авч холбогдох шалгалтын ажиллагааг хийхэд тус сумын Баян айраг багт оршин суух иргэн “М” нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчиж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодсон болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийг Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу түр саатуулах хашаа /байр/-д байрлуулж, Цагдаагийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйл /Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх/, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны А/224, А/102 дугаартай "Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар"-ын Гуравдугаар бүлгийн 3.4.е /Гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирхааргүй үл хөдлөх зүйлээс түр хугацаагаар холбох/ дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан иргэнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэсэн байна.

Энэхүү журмыг хэрэглэхдээ хүний эрхийг зөрчиж хасах хэмд гадаа иргэнийг гавласан асуудалд Аймгийн цагдаагийн газраас тухайн иргэнээс ХҮЛЦЭЛ өчиж байна. Цаашид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаа явуулахдаа хүний эрхийг дээдлэн иргэнтэй хүндэтгэлтэй харьцаж байх талаар нийт алба хаагчдад үүрэг ажлын чиглэл өгч ажиллаж байна" хэмээжээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цагдаа нар нь цалингаа хасуулсан байх да хөөрхий газрын гай вэ

  • Ю
    Юу хүний эрх зайл энэ мэтийн хүмүүс бол зүгээр мал

    За сорри энэ мэтийн хүмүүс бол зүгээр ажилаа хийж байгаа хүнд гай болохгүй холуур байвал тараасан лалар ууд

  • З
    Зочин

    Зөв ш дээ малнуудтай өөр яаж харьцахын хүүхдээ авч яваад онхолдоод үхсэн бол яана

  • Х
    Хүн чанар

    Энэ хүн бол хох чинь эргүү сад энэ пиздаа хүн даарч алсан бол энэ хүмүүс юу гэж цагдааг барьж идэх байсан бол на лалараа шууд нийгмийн хонгор болгож олон нийтийн сүлжээнд тайв

  • Х
    Хүн чанар

    Энэ хүн бол хох чинь эргүү сад энэ пиздаа хүн даарч алсан бол энэ хүмүүс юу гэж цагдааг барьж идэх байсан бол на лалараа шууд нийгмийн хонгор болгож олон нийтийн сүлжээнд тайв

  • Э
    Энэ

    Энэ Мал бол ингэж байх даа таарсан юм хүн дайрч алсан бол та нар юу гэж хуцах байсан бол цагдаа ажиллаа хий гээл бөөн юм болох байсан байх даа садууд

  • Э
    Энэ

    Энэ Мал бол ингэж байх даа таарсан юм хүн дайрч алсан бол та нар юу гэж хуцах байсан бол цагдаа ажиллаа хий гээл бөөн юм болох байсан байх даа садууд

  • И
    Ингэхээс өөр яахав дээ

    Цагдаагийн алба хаагч ганцаараа үүрэг гүйцэтгэх дохиолдол байдаг тэр үед боломжит арга хэмжээг л аьч хэрэгжүүлнэ. Иргэд туслахгүй байж илүү ихийг шаардах юм.

  • Ө
    Өө нээрээ

    Холбогдогч сэжигтэн ялтан болгоноос уучлал хүсээд байх уу. Ажлаа мэдэхгүй арьсаа хамгаалсан арчаагүй дарга нэртэй сүгнүүдийн хийж чадах ажил.

    • А
      Ажиллах vs ажиллахгүй байх

      Хүний эрх, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдлийг таслан зогсоож боломжит арга хэмжээг л авсан байх даа. Суманд ажилладаг цагдаа нарыг 3 уулаа болгох хэрэгтэй