Азийн хөгжлийн банкнаас зээлэх 34.5 сая ам.доллараар ямар ажлууд хийгдэх вэ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
20
legacy:ayulgui bodlogo baingiin horoo/bf8af443-972d-4316-84c9-4188af3421a2.jpg

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан.

Тэгвэл асуудал дагуулаад буй 34.5 сая ам.доллараар ямар бүтээн байгуулалт хийх талаарх мэдээллийг parliament.mn буюу УИХ-ын албан ёсны сайтад мэдээлсэнээр хүргэж байна.

Архангай, Баянхонгор, Булган болон Өвөрхангай аймгийн хил залгаа 20 сумдад хэрэгжих уг төсөл нь нийт 34.5 сая ам.доллар. Үүнээс Азийн хөгжлийн банк (АХБ)-ны зээлийн санхүүжилт 30.0 сая ам.доллар/ төсөвт өртөгтэй бөгөөд төсвийн хүрээнд,

-11,660 малчдыг хамарсан 466 бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 466 малчдын бүлгийг бий болгосноор бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжруулах;

-малчдад зориулан 14,000 малын хашаа хороог сайжруулах;

-382 шинэ усны худаг барих, сэргээн засварлах, 466 ус ашиглах гэрээг байгуулж малын ундны усны хүртээмжийг сайжруулах;

-466 малчдын бүлэгт зориулан 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах;

-20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулах ажил тусгагдсан аж.