Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
00
legacy:hudaldaa hogjlin banl/MPA PHOTO 2017-4529-1.jpg
legacy:hudaldaa hogjlin banl/MPA PHOTO 2017-4529.jpg

Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байсныг цагдаагийн байгууллага олж тогтоосон. Улмаар уг залилангийн гэмт хэрэгт 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нарыг шалгаж байсан.

Тэгвэл уг хэрэгт холбогдсон Б.Бямбадоржийг эрэн сурвалжлах ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа юм байна.

Тухайн этгээдийн талаар 102, 80117576 дугаарт холбогдон мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэ төлж авна, нууцыг чанд хадгална гэв.

legacy:post/3.1/NewFolder/NewFolder/277440745_293787472914668_323541513514928535_n.jpg