Н.Мандуул: 3 сарын дотор 136.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн

Хоосон
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Bat-Uul/hugjliin bank deegii/274589692_1690176054654392_7035777167431925984_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мандуул тус банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

"Хөгжлийн банкны хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш Монголбанкинд төрийн сангийн дөрвөн валютын данс нээсэн. Ингэснээр 33 зээлдэгчээс 136.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Үүнийг ангиллаар нь задалбал:

legacy:Bat-Uul/hugjliin bank deegii/Хөгжлийн банканд 2022.01.20-ний өдрөөс хойш төлөгдсөн зээлийн ангилал.gif

Хөгжлийн банкны пассив буюу өр төлбөр 2013-2015 оны хооронд өсөлттэй байсан. Гэвч Чингис бондыг улсын төсөвт шилжүүлснээс хойш Хөгжлийн банкны пассив тал буурч 4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний дараа 2017 онд Евро бондын эргэн төлөлт хийгдэж пассив тал 2.7 их наяд болж буурсан.

Манай нийт зээл 3.2 их наяд байгаа үүний 57 хувь буюу 1.8 их наяд нь чанаргүй, анхаарал хандуулах 200 тэрбум байна" гэдгийг хэлсэн.

Хөгжлийн банкны 1.8 их наядын чанаргүй зээл нь

- 2012 онд 305 тэрбум,
- 2013 онд 169 тэрбум,
- 2014 онд 446 тэрбум,
- 2015 онд 289 тэрбум,
- 2016 онд 25 тэрбум,
- 2017 онд 39 тэрбум,
- 2018 онд 143 тэрбум,
- 2019 онд 22 тэрбум тус тус гарчээ.

legacy:Bat-Uul/hugjliin bank deegii/Хөгжлийн банканд 2022.01.20-ний өдрөөс хойш төлөгдсөн зээлийн ангилал (2).gif legacy:Bat-Uul/hugjliin bank deegii/MPA_5694.jpg

Гэрэл зургийг mpa.mn