Мотоциклоор яваад сураггүй алга болсон эрэгтэйн цогцсыг олжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 - 2021-12-15T112726.139.jpg

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хөх сэрх багийн “Түвшин нуур” гэдэг газарт тус сумын харьяат иргэн С гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт ус авахаар мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 30-ны өдрийн 04:30 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх аврах бүлэг, цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн тус сумын харьяат иргэн С /46 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 05:12 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагааны дүнд мөн өдрийн 06 цагт тус багийн “Хөх сэрх” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.