“Дээрэмдэх гэмт хэргийг 18-25 насны залуус үйлдэж байна“

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд эхний хоёр сард хулгайлах гэмт хэрэг 1622 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1046 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Үүнээс хувийн өмчийг хулгайлах 1388, автотээврийн хэрэгсэл хулгайлах 27, халаасны хулгайн гэмт хэрэг 181 тус тус бүртгэгдсэн байна. Үүнээс гадна сүүлийн үед бусдыг дээрэмдэх, биемахбодид нь халдах тохиолдол гарч байгааг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, дээрэмдэх гэмт хэргийг 18-25 насны залуус үйлдэж байна.