Хятадаас орж ирэхдээ муудсан тахиа, загасны махыг Вьетнам засварын газрын ажилчдын хүнсэнд нийлүүлэхээр захиалсан байжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 51 сек
120
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/Tamga-1.jpg
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/276988551_346668580840840_2776311324995208324_n.jpg

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортлогдсоныг илрүүлэн шалгалтын ажиллагаа хийж эхлээд буй. Албаныханы өгч буй мэдээллээр тус бүтээгдэхүүнүүд нь тахиа, загас, нугасны мах бөгөөд гуравдугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын температурын горимтой тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой.

legacy:mah/shalgalt.jpg

НХМГ: Шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй тохиолдолд устгалд оруулна-

Тус зөрчлийн талаар НМХГ-аас тодруулахад "Нийт 90 хайрцаг бүтээгдэхүүн тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг температурын горим шаардсан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Гэвч зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс хөлдүү байсан тухайн бүтээгдэхүүнүүд гэссэн байдалтай байна" гэсэн юм. Ингэхдээ бүтээгдэхүүн тус бүрээс авсан дээжийн хариу гартал тухайн агуулахыг битүүмжлэх ба муудсан болон стандартын шаардлага хангаагүй тохиолдолд устгалд оруулах арга хэмжээ авах аж.

Ташрамд дурдахад, он гарснаас хойш энэ төрлийн зөрчил хоёр ч удаа МХЕГ-т бүртгэгджээ. Тухайлбал, сар шинийн өдрүүдэд Замын-Үүдийн гаалиар 420 тонн буюу 17 чингэлэг тахианы махыг улсын хилээр зориулалтын бус тээвэрлэлт хийж оруулж ирсэн гэх мэдээлэл гарч, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ.

"Баян карго" компани: Бид ямар ачаа байгааг мэдээгүй, манайх тээвэрлэлтийг л хариуцдаг-

Тээвэрлэх горим алдагдсан талаар албаныхан хэлж буй. Тэгвэл тээвэрлэлт хийсэн гэх "Баян карго" компанийн зүгээс дотор нь ямар төрлийн ачаа байгааг мэдээгүй, манайх зөвхөн тээвэрлэлтийг хариуцдаг гэх тайлбарыг өгөөд буй юм. Харин тус асуудал дагуулвал хариуцлагыг захиалагч тал хүлээх ёстой талаар тус компанийн удирдлага мэдээлэв.

Захиалагч иргэн: 13 орчим сая төгрөгийн өртөг бүхий махыг Вьетнам засварын газрын ажилчдын хүнсэнд нийлүүлэх зорилгоор захиалсан-

Тахиа, загас, нугасны мах импортлогч иргэн /захиалагч иргэн/ Р.Лунаа нь тус бүтээгдэхүүнүүдийг Вьетнам засварын газрын ажилчдын хүнсэнд нийлүүлэх зорилгоор татан авсан байна. Ингэхдээ анх удаа энэ төрлийн бүтээгдэхүүн захиалсан ба тээвэрлэлтийн горим яагаад алдагдсан талаар мэдээлэлгүй байгаагаа хэлэв. Тэрбээр "Миний захиалсан бүтээгдэхүүн ойролцоогоор 2-3 тонн. Ингэхдээ 12-13 сая төгрөгийн үнэ бүхий захиалгыг хийсэн. Зээл аваад эхэлсэн ч ийм харамсалтай зүйл боллоо" гэлээ.

НМХГ-ын шалгалт дууссаны дараа бид эргэн мэдээлэх болно.

Ц.Янжиндулам

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    заяа

    шалгалт хэзээ дуусч дүн нь гарах юм бэ Түрүүчийн цагаан сараар орж ирсэн олон тн муудсан тахианы мах хаачсан бэ алиа юмаа

  • M
    mgl

    vietnamchuud ch gesen hun biz dee. bidniig erguu gej bodood baigaa yum uu haashaa yum.

  • З
    Зочин

    Монголчуудад л зарах гэж байсан биз.Муудаж бгаа үнэ хямд юмыг юугээл зөвхөн веьтнам засварт өгөв л гэж дээ.солиорохымаа нээрээ.хавар болоод олон дуракын өвчин сэдэрч бгаа даг шүү Р.Лунаа аан

  • З
    Зочин

    ШААНА БИЗ МОНГОЛЧУУДДАА ЗАРАХ ГЭЖ БСАНАА ВЬЕТНАМЧ ГЭХ ШИГ ТЭГЭЭД ТЭР ХҮМҮҮС МУУДСАН ТАХИАНЫ МАХ ИДДЭГ ЮМУУ

  • D
    DR WAKQ

    Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката эмч миний бөөрийг 400,000 доллараар худалдаж авсанд баярлалаа гэж өчнөөн удаа бөөрийг зарах гэж оролдсоныхоо дараа би маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Би тийм Ерөөлтэй, аз жаргалтай намайг Барьямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM WHATSAPP: +19083082601

  • D
    DR WAKQ

    Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

  • З
    Зочин

    Гүй энэ чинь, 1кг нь дунджаар 5000 болох нь уу. Ерөөсөө монгол малын мах идэхээ байж урдаас галуу шувууны мах захиж идэх юм бишүү?

  • З
    Зочин

    хужаа тахиа иддэг юмуу яасан өрөвдөлтэй юм бэ хужаа хоол идээл хөөрхий зайлуул

  • М
    Мусламбек

    Ээ кулгаыйчуудаа инкэж болохгүй ээ тэр төлгөн куцнууд ч гэсэн күн чүү бысда гэж.Карин өмкээ мак чаагаад зүгээр гүрийдэг кулгайчууд зөндөө таарцан чүү надтай.Намайг цэрэгт байхад муусайн калк кулгайчууд 8 литрийн кувинтай көц будаа бүтэн талхтай чи чаацах аа тэгвэл чамд үргэлж талк өгнө гэкээр нь чартай казак кулгайч би бүгдийг нь чаагаад церег бүсээ чангалаад жагсаалын бэлтгэлдээ гарахад хар чацга шууд гоожоод явжийсаан ене муудсан гахай такианы мякыг муусайн чулаач вьтнамуудад өг бысда

  • З
    Зочин

    тэр төлөгүүдэд нь өгчихөөч. зүгээр шт.

  • З
    Зочин

    УИХ-хоолонд өг

  • З
    Зочин

    УИХ-хоолонд өг