Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатад шилжүүллээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:munkhbat/зураг11 - 2021-11-10T104547.293.jpg

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргасан юм. Харин өчигдөр Н.Мөнхбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болголоо. Ингэхдээ хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Харин ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нь Улсын Нэгдүгээр эмнэлгийн хойд талд Худалдаа хөгжлийн банкны барьсан барилгад оффис авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгийг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан байдаг. АН-ын дэд дарга Ч.Отгочулуугийн хувьд Уул уурхайн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТУЗ-ийн гишүүний орон тоонд багтсан байдаг ба ажиллах хугацаа нь дууссан байхад зөвлөлийн хуралд оролцож, Б.Шинэбаатарын хууль бус шийдвэр гаргахад хамтран оролцсон гэх үндэслэлээр хэрэгт татагдсан юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • V
    VAKA

    Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венката эмч миний бөөрийг 400,000 доллараар худалдаж авсанд баярлалаа гэж өчнөөн удаа бөөрийг зарах гэж оролдсоныхоо дараа би маш их баярласан. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM Би тийм Ерөөлтэй, аз жаргалтай намайг Барьямаа гэдэг Хэрэв та ноцтой бол тэдэнтэй холбоо бариарай DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM WHATSAPP: +19083082601

  • О
    Отгочулуу чинь Сайхахбалаг, Хүзүүгүй нарын мөнгийг

    Отгочулуу чинь Сайхахбалаг, Хүзүүгүй нарын мөнгийг угаадаг бсан нөхөр дө. Бүр Шевцарт ланстай хаузтай явсан үе бий гээ.

  • З
    Зочин

    Bolj muu hulgaichuud, fortuna altantuyagiinhaa yaliig uur