Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУД: Б.Ариунзаяаг сургуулиас хасах МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шийдвэрийг МУИС-ийн Захиргаа дэмжиж шийджээ
20

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр "TOM TOMS" кофе шопд бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан.
Уг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль хуралдаж, түүнийг сургуулиас хасах шийдвэрээ МУИС-ийн Захиргаанд гаргасан байдаг. Харин МУИС-ийн Захиргаа уг асуудлаар хуралдсан эсэхийг МУИС-аас тодруулахад "МУИС-ийн Захиргаа Б.Ариунзаяаг хасах шийдвэр гаргасан. Түүнийг гурван удаа дуудаж, тайлбар мэдээлэл авсан. Улмаар сургуулийн гаргасан шийдвэрийг өөрт нь хүлээлгэн өгсөн байгаа. Б.Ариунзаяа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн" хэмээлээ.



