ШШГЕГ: Э.Бат-Үүл өлсгөлөн огт зарлаагүй

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Bat-Uul/Э.Бат-Үүл_шүүх_хурал copy.jpg

Хотын дарга асан Э.Бат-Үүл өлсгөлөн зарласан гэх мэдээллийг өмнө нь түүний өмгөөлөгч өгч байсан. Улмаар өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг өнөөдөр АН-ын гишүүд өгсөн юм.

Тэгвэл хэд хоног өлсгөлөн зарласан эсэх, биеийн байдал хэр байгаа талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.

- Хотын дарга асан Э.Бат-Үүлийг өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг АН-ынхан өглөө. Хэд хоног өлсгөлөн зарласан бэ?

- Өмнө нь бид энэ асуудлаар мөн тодруулга мэдээлэл өгч байсан. Э.Бат-Үүл өлсгөлөн огт зарлаагүй. Тиймээс өлсгөлөнгөө зогсоосон гэдэг мэдээлэл бодит бус, ташаа мэдээлэл байна.