Х.Тэмүүжин: Зарим нэг нь бахдан дагаж яваа “СУНГАА“ сунгаа биш

Улс төр
Deegii
Унших: 1 мин 19 сек
40
legacy:Temuujin said/Tamga.jpg

АН-ын лидерүүдийн нэг болох УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин АН-ын даргын сунгаатай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг!

АН-ын гишүүдийн гайхшран, эргэлзэн харж, зарим нэг нь бахдан дагаж яваа энэ "СУНГАА" сунгаа биш л дээ. Яг үнэндээ хойдууд Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, Женкогийн тоглоомын намаар ардчиллыг "шоглоом" болгох ажил л хийгдэж байгаа! ҮБХ сунгаа зарлаагүй байхад зөвхөн зохион байгуулалт хариуцах ёстой Дотоод сонгуулийн хороо сунгаа зарлаад, эзэддээ гавьяа байгууллаа, хариуд нь тийм албан тушаал өг хэмээн наймаалцаж, сунгааг хийдүүлнэ гэдэг угаасаа дүрмийн бус луйварын ажил төдий зүйл!

Хэцүүхэн хэрүүл, сэхэхгүй хор найруулгатай дахиад нэг жилийг АН туулах нь. Гадна, дотны сорилтоо давж нэг нам хэвээрээ үлдэх үү, тарж бутраад үзэл зарчмаараа зам замаа хөөхүү гэдэг их сонголтын өмнө ирлээ!

Монгол дэлхийтэй нэг байх уу, өөрөө өөрийгөө цоожлох уу? АН ардчиллаа хамгаалж, хөгжлийг түүчээлэх хүч байх уу, авлигын хормойд зүүгдсэн мөнгөний боол төдий, харанхуй мунхагуудын үлдэгдэл болох уу? Хүний эрх, хуулийн талд зогсож, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөний төлөө дуугарах уу, хүний хүний төлөө хамаг байдгаа барж, бүх үнэт зүйлээ мартах хүртлээ манкуртих уу? Хэрсүү асуулт!

1990 онд Москвад байсан эрх мэдлийг Улаанбаатарт авчирч, тоглоомын улс биш тусгаар улс болгосон гэж ярьдаг байсан МоАХ өнөөдөр тусгаар улсаа, ардчилсан үзэл санаагаа хойшоо зарахад бэлэн, тэдний гар хөл төдий болсон нь тун харамсалтай!

Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг" гэлээ.

Сануулахад, өчигдөр Дээд шүүхээс С.Эрдэнийн талын АН-ын албан ёсоор бүртгэсэн билээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DOC R

    Өнөөдөр би олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

  • З
    Зочин

    АН ын хэрэг Монголд байгаа юмуу . Энэ нөхөр Баттулгаас гуйж авсан байраа буцааж өгсөн боловуу

  • З
    Зочин

    АН ын хэрэг Монголд байгаа юмуу . Энэ нөхөр Баттулгаас гуйж авсан байраа буцааж өгсөн боловуу

  • З
    Зочин

    Битүү хамартай. Дээр нь хар тамхичин. Сарангэрэлийг дарамталж хүчирхийлсэн хүн биз дээ Тэмүүжин.