АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татлаа

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:37 tsetserleg/Capture.JPG

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр, "сонгуулийн сурталчилгааны явцад буюу өнгөрсөн сарын 31-ний өдөр Монгол Улсын Дээд шүүхээс АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг албажин гартал намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч бидний саналыг хүлээж авсангүй.

Иймд миний бие АН-ын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.