Х.Баттулга 60 дугаар сургуульд саналаа өгч, мэдээлэл хийнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Battulga Erunhiiluch/MPA PHOTO2022 (6 of 26).jpg

Ардчилсан намын даргын сунгаа хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, Улсын дээд шүүхээс С.Эрдэнийн талын АН-ыг бүртгэн авснаар С.Эрдэнэ талын АН хууль ёсных болж буй. Уг шийдвэрийг хүлээн авсан Ж.Батсуурь намын даргын сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Гэвч тэрбээр нэрээ татсан ч АН-ын сонгууль хэвийн үргэлжилж, Х.Баттулга ганцаараа намын даргад өрсөлдөж байна.

Тэрбээр 11.40 цагаас ХУД-ийн 4 дүгээр хороо Яармагт байрлах 60 дугаар сургуульд саналаа өгөхөөр болжээ.

Санал өгснийхөө дараа тэрбээр мэдээлэл хийх аж.

Энэ талаар бид шуурхай мэдээлэх болно.