АН-ын даргын сунгаанд Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Battulga Erunhiiluch/Battulga-1.jpg

АН-ын даргын сунгаа өчигдөр 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдлаа. Санал хураалтад 117 мянга гаруй гишүүн оролцсноос 103 мянга гаруй нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгад санал өгч, 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Сонгуулийн саналын хуудаст УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нэр бичигдсэн байна. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батсуурь санал хураалт болохоос нэгхэн хоногийн өмнө нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Тиймээс дүрмийн дагуу ийнхүү нэр нь бичигдсэн байна.