Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтийг хүлээн авчээ

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Bat-Uul/bat-uul shuuh.jpg

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон. Харин Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдуламын зүгээс тус хуралдаанд Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг шүүх хүлээн авч, Э.Бат-Үүлийг шүүх танхимд иртэл хуралдааныг түр хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Сануулахад, анхан шатны шүүхээс Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Улсаас 13 тэрбумыг хулгайлан авчихаад ялаа эдлэхгүй элдэв тайлбар хийж, арга саам хайгаад явж байдаг. Гэтэл жирийн иргэн эмэгтэй ХААН банкнаас 20 сая төгрөг зээлээд төлж чадахгүй болохоор амиа хорлосон байна. Тэр эмэгтэй элдэв зовлон ярьж зээлээ төлөхгүй байх арга саам хайсангүй. Гэтэл энэ муу хулгайч хүүтэйгээ нийлж тендер зувчуулдаг, дүү Батхүүтэйгээ нийлж Эрдэнэтийн луйварт оролцсон байдаг. Юун 4 жил, 40 жилийн ял эдлэх ёстой.