ЕРӨНХИЙ САЙД: Нүүрсний далд бизнесийн хэрэгт А.Адьяасүрэнгээс эхлүүлээд гишүүд холбогдсон

Улс төр
Deegii
Унших: 1 мин
30
legacy:adiyasuren gishuun/276070847_345697474034685_4656434447687441678_n.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны шалгалтыг цэгцэлж чадвал "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудлыг гаргаж тавина гэж мэдэгдлээ. Тэрбээр "Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа.

Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Үүнээс маш сонин зүйл харагдана. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэрвэл Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин тэлэхээр байгаа.

Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Ингээд цаашаа Баяннуур аймагт байгаа нөлөө бүхий хүмүүстэй холбогдоно. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуун сухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь маш их ашигтай байсан. Тун удахгүй автомашины томоохон жагсаал болно. Ийм зүйлд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд уриалмаар байна" хэмээлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Баттулга гээд л хэлчихэж чадахгүй эмэгтэй рүү нь дайраад байх нь онцгүй л байна шүү

  • З
    Зочин

    овоо ш дээ ингэвэл ч дэмжинэ шүү наадуул чинь машинаа татваргүй оруулж ирээд нүүрс хулгайлж зарсаар одоо монголын төрийг худалдаж авдаг болж байна, зарим аймаг орон нутгийг худалдаад авчихсан компанийнхаа нэрээр нэрдэх нь халаг байгаа шүү

  • З
    ЗОЧИН

    Ерөнхий сайдаа дэмжиж байна. Яг олж хэлжээ. Байгаль орчин сүйтгээд төмөр зам бариулахгүй маш том бүлэглэл байгаа гээд ард олон яриад удаж байна. ҮҮН ДЭЭР ХАЙРАН БАЙГАЛЬ. ШОРОО БОСГООД ТАЛААР НЭГ ДАВХИДАХ НҮҮРС АЧСАН МАШИНУУД БАЙГАЛЬ ОРЧНЫГ СҮЙТГЭЭД ХОНИНЫ ГЭДЭС НЬ ШОРООГООР ДҮРЦЭН БАЙДАГ ГЭЖ ДУНД ГОВИЙН МАЛЧИД ЯРЬДАГ.