Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа

Улс төр
Deegii
Унших: 1 мин
50
legacy:Zasag Oyun-Erdene/277268095_297652645825211_120976552177019477_n.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танхимынхаа сайд нарын хамт мэдээлэл хийсэн. Энэ үеэр Хөгжлийн банкны томоохон зээлдэгч "Сахал" Д.Эрдэнэбилэг гэх хүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа гэх асуудал хариулт өглөө. Тэрбээр "Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн Банк нөгөө охин компани нь. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно. Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байна. Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажилладаг байсан.

Хөтөлтэй холбоотой асуудлыг бид шийдсэн. Энэ бол хэн нэгэн хүний хувийн өмчит халдсан асуудал биш. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өс хонзон зангидаж байгаа зүйл огт биш.

Эрдэнэт, Хөтөл, Хөгжлийн Банк дээр асуудал үүсгэж байгаа зүйл байхгүй. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Монгол хүн юм бол монголоороо л ярь эль чапо гэж хэн юм

  • Д
    ДАРХАНЫ ИРГЭН

    ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ЭЛБЭГДОРЖИЙН ЦҮНХ БАРИГЧ ОТГОНБАЯР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮН АСАН ДОНДОГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮД ДАМПУУРУУЛЖ ГҮЙЦЛЭЭ. ДЭЭРХИ ЭТГЭЭДҮҮД НЬ БҮЛЭГЛЭН БЙАЖ АЛТАНХУЯГИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ ГАХСҮХ ТҮНИЙ ХАМТ АЖИЛЛАГСДЫГ ЯЛЛАН БАЙЖ АЛТАНХУЯГИЙН ЗГ-ЫГ ОГЦРУУЛСАН НЬ ЭРДЭНТИЙН 49%, БАГАНУУРЫН НҮҮРСНИЙ УУРХАЙ, ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙН ҮЙЛДВЭР, ДӨАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БҮГДИЙГ АВАХ СОНИРХОЛ ӨВӨЛӨЖ БАЙСАН ЮМ БАЙНА ДАА

  • У
    УХААНТАЙХАН ШИЙД ГАРГАЖ СУР

    ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ АНХ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЖИЛ БҮР 150 САЯ АМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ 5 ЖИЛ ДАРААЛАН ХИЙЖ ГЭЭД Л ҮЛГЭР ЯРЬЖ ЭЛБЭГДОРЖООР ХҮЧИНДҮҮЛЖ АВСАН ОДОО БОЛТОЛ ТЭР ГЭРЭЭНИЙ ДАГУУ АЖИЛ ХИЙГДЭЭГҮЙ ХАРИН Ч ТЭР ҮЙЛДВЭРИЙН МЭДЭЛД БАЙГАА ТӨМӨРТЭЙН ОРДЫГ ХЯТАД РУУ ОЛОН ЖИЛ ЗАВСАРГҮЙ ЗӨӨЛӨӨ ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХУЛГАЙ ШҮҮ ДЭЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛД БАЙДАГ ЦАГДАА ТАНЫ ДОР БАЙНА ОДОО ҮҮНИЙГ ЗОГСООЖ ТЭР ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛДЭЭ АВААД ЖИНХЭНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭД ТӨМРИЙН ХҮДРИЙГ НОЙТОН АРГААР БОЛОВСРУУЛЖ ДОТООДДОО ТӨМӨР ГАРГАЖ ЧАДВАЛ ЭНЭ ЖИНХЭН ХУВЬСГАЛ ШҮҮ

  • У
    УХААНТАЙХАН ШИЙД ГАРГАЖ СУР

    АСУУДЛАА ЗӨВОЛЖ ХАРСАН БАЙНА ОДОО ӨӨРХТ ЧИН ЮУ ДУТАВ ГЭЖ ТЭР ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ХУВЬЧЛАЛЫГ САЙН ШАЛГА

  • З
    Зочин

    ЭЛЬ ЧАПО ГЭЖ ХЭН БАЙДАГИЙГ МЭДЭХГҮЙ. ЯМАР Ч БАЙСАН ОЛИГТОЙ ХҮН БИШ БОЛОЛТОЙ.