Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг цуглуулж эхэлсэн гэв

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Battulga Erunhiiluch/MPA PHOTO2022 (14 of 20).jpg

Улсын дээд шүүхээс С.Эрдэнэ талын АН-ыг албан ёсоор бүртгэсэн. Гэвч нөгөө талд нь Х.Баттулга тэргүүтэй АН-ын зарим нөхөд намын даргын сунгаа зохион байгуулж, уг сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байдаг.

Тэгвэл Дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй АН-ын гишүүн С.Эрдэнэ "Э.Бат-Үүл эргэн ирж ханш нээх улирал эхэлсэн өглөөний мэнд! МоАХ-г 15-н жил унтуулж ардчилал шударга ёсны дуу хоолойг хааж өөрийн компани мэт болгосон Х.Баттулга гуай гэнэт сэрсэн юм шиг мартагдсан хаягдсан гишүүд партизануудаа дуудан цуглуулах гэж байгаа нь лав л сайн үйл биш" хэмээн жиргэжээ.

Энэ нь Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг цуглуулж, жагсаал цуглаан зохион байгуулах вий гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

Бат-Үүл эргэн ирж ханш нээх улирал эхэлсэн өглөөний мэнд! МоАХ-г 15-н жил унтуулж ардчилал шударга ёсны дуу хоолойг хааж өөрийн компани мэт болгосон Х.Баттулга гуай гэнэт сэрсэн юм шиг мартагдсан хаягдсан гишүүд партизануудаа дуудан цуглуулах гэж байгаа нь лав л сайн үйл биш?!!

— С.Эрдэнэ (@serdenemn) April 5, 2022