Ч.Өнөрбаяр: Өөртэйгөө өрсөлдөөд 96.3 хувийн санал авна гэдэг бол ИНЭЭДЭМ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 4 мин 2 сек
500
legacy:erdene unurbayar/277608734_1856969824498731_6623791130608861195_n (1).jpg

Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намд өрнөж буй үйл явцтай холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Сүүлийн үед Ардчилсан намд өрнөж буй үйл явц олон нийтийн анхаарлын төвд байна. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд нөгөө талд АН-ын даргаа сунгаа зохион байгуулагдаж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан талаар мэдээлсэн. Та бүхний зүгээс тус сунгаа хууль бус гэх байр сууриа өмнө илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч сунгаа зохион байгуулагдчихлаа. Сунгааны үр дүн тал дээр С.Эрдэнэ даргатай АН ямар байр суурьтай байна вэ?

-Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй хууль ёсны нэг л Ардчилсан нам байгаа. Манай Ардчилсан нам ямар нэг байдлаар даргын сунгаа зохион байгуулаагүй. Иймээс тухайн сунгаа хууль бус гэдгийг олон нийт харж байгаа. УДШ-ээр Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн. Удахгүй бүх шатны бүх шатны төлөөллийн байгууллагуудынхаа эргэлтийн сонгуулийг зарлаж, шинэчлэлийг ажлаа эхлүүлнэ.

Хоёрдугаарт, ганцаараа өөрөө өөртэйгөө өрсөлдөөд 96.3 хувийн санал авна гэдэг бол инээдэм. Хойд Солонгос аль эсвэл социалист орнуудад л ийм сонгууль болдог. Зарим нэг дарангуйлагч улс орнуудын удирдагч нар хүртэл өндөр хувьтай сонгогдохоосоо ч санаа зовдог. Гэтэл өрсөлдөгч нэр дэвшигч нь хүртэл нэрээ татчихаад байхад 96.3 хувийн санал авсан гэж ярьж байгаа нь цаасан дээр л тоо гаргасан хэрэг.

Бидэнд байгаа мэдээллээр 20 орчим мянган хүн л тус сунгаанд оролцож, саналаа өгсөн юм билээ. Зарим орон нутагт саналаа ч очиж өгөөгүй. Иймэрхүү байдлаар намын гишүүдэд буруу ойлголт өгч, хагаралдуулсан явдал бол буруу зарчим гэж харж байгаа. Ер нь эвдрэлцэж ханалаа. Тиймээс одоо томоохон эрх ашгаа харж, намынхаа үзэл зарчим дээрээ нэгдээд явъя гэсэн л байр суурьтай байгаа. Бид намынхаа жирийн гишүүд төдийгүй намдаа зүтгэсээр байгаа бүх хүнд үүд хаалга нээлттэй гэдгийг хэлсээр байна. Ардчилсан нам хэн нэгэн даргын өмч биш.

-Сунгаа болохоос хоёр хоногийн өмнө УДШ намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан талаараа мэдэгдсэн. Гэхдээ нөгөө талаас нэмэлт өөрчлөлтөд даргын сунгааг хориглох ямар нэгэн заалт байхгүй тул хэвийн болно гэж мэдээлж байсан. Ер нь Үндсэн дүрмийн өөрчлөлтөд ямар өөрчлөлт багтсан юм бэ?

-Үндсэн дүрмийн өөрчлөлтөд зарчмын таван өөрчлөлт байгаа. Үнэн хэрэгтээ тэдний юу гэж ярих нь хамаагүй. Өнөөдөр хууль ёсны АН-ын Х.Алтанхуяг даргатай дотоод сонгуулийн хороо л гэж байгаа. Энэхүү Дотоод сонгуулийн хороо ямар нэгэн даргын сунгаа зохион байгуулаагүй. Хэсэг бүлэг хүн намын дотоод сонгуулийн хороо гэж нэр барьж байгаа нь хууль бус үйлдэл. Бид хэзээ ч үүнтэй эвлэрэхгүй.

-Үндэсний бодлогын хороог хуралдуулалгүйгээр Үндсэн дүрмийн өөрчлөлтийг гаргаж ирсэн гэх зүйлийг нөгөө талаас мэдэгдсэн?

-Хүмүүс юу гэж ярих нь тийм ч сонин биш л дээ. Үндсэн дүрмийн дагуу ҮБХ, намын 13 дугаар их хурлыг хүртэл хуралдуулсан. Бүх зүйл нь хууль журмынхаа дагуу өрнөсөн. Ер нь хууль дүрмийг хэн нэг хүн гарч ирээд тайлбарлаад байж болохгүй байх. Улс төрийн “бөө” нар олноороо гарч ирэх болсон үе. Тэгж дураараа “бөөлөөд” байж болохгүй.

-Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан тул намын шинэчлэлийн ажлыг шуурхай эхлүүлнэ гэдгээ С.Эрдэнэ дарга мэдэгдсэн. Тэгвэл намын шинэчлэлийн ажлыг юунаас эхлүүлэх вэ. АН-ын шинэ удирдлагуудыг гаргаж ирэх үү?

-Намын шинэ удирдлагуудыг гаргаж ирнэ. Мөн намын улс төрийн зөвлөлийг шинэчилнэ. Ардчилсан намыг цаашид авч явах шинэ нүүр царайг гаргана. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан нам Монгол төрийн ачаанаас үүрэлцэж, хүнд хэцүү цаг үеийг туулж, ардчиллын үнэ цэнийг хадгалж ирсэн. Тиймээс цаашдын Монголын хувь заяа, монголын ардчиллыг авч явах шинэ үеэ гаргаж ирнэ. Шинэ үеийн манлайлагчдыг төрүүлнэ. Мөн Үндэсний бодлогын хороондоо эргэлтийн сонгуулийг хийнэ. Үүгээрээ хуучин гишүүдээ ад үзнэ гэж байгаа хэрэг биш. Аливаа зүйл өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийн хэлхээнд байх ёстой. АН өөрийн гэсэн санах ойтой байх ёстой. Тиймээс АН-ын энэхүү үзэл суртлын төлөө зүтгэж ирсэн хүмүүсийнхээ дуу хоолойг сонсож ажиллана. Бид нэгнийгээ түлхээд, хөөж туух зүлй байж болохгүй гэх зарчмын байр суурьтай байгаа.

-Хууль бус сунгааг зохион байгуулсан, дэнчин өгч авсан намын гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдах уу. Тухайлбал, Ж.Батсуурь, Х.Баттулга нарын хувьд?

-Ж.Батсуурь гишүүнтэй хариуцлага тооцохгүй. Намын үйл ажиллагаа хууль дүрмийн дагуу л явах ёстой. Гэхдээ дунд нь мэдээлэл дутмагаас буруу ойлголттой явсан, үл ойлголцсон олон гишүүд бий. Эдгээр хүмүүст боломж олгох ёстой. Харин Монголын ардчиллыг, АН-ыг нураах гэж явсан хүмүүстэй эвлэрэхгүй.

-Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчнийхээ байр суурийг хадгалахын тулд нөгөө талд гарсан АН-тайгаа зөвшилцөж, хэрхэн хамтарч ажиллах юм бэ?

-Нээлттэй хамтарч ажиллана. Бид ухаанаараа бүх асуудлыг шийдэх ёстой. Биднийг нэгтгэдэг үнэт зарчим гэж бий. Үүн дээр ойлголцоод явж чадна. Ардчилсан нам үүнээс хэцүү цаг үеийг туулж ирсэн. Ард нь ч гарч, эвлэлдэн нэгдэж байсан ч цаг үе ч бий. Тиймээс энэ нөхцөл байдлыг даваад гарна. Магадгүй тодорхой цаг хугацаа шаардагдахыг үгүйсгэхгүй.

Ц.Янжиндулам

ШУУД ҮЗЭХ:

Хуваалцах:500

СЭТГЭГДЭЛ (50)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    тарвагадоржийн салтааны үнэрбаяр

  • З
    Зочин4 жил өмнө

    элбэгдоржийн салтааны бөөс чи дут

  • З
    Зочин4 жил өмнө

    элбэгдоржийн салтааны бөөс чи дут

  • Г
    Гончиг4 жил өмнө

    эрдэнэ-н намыг Элбэгдорж удирдаж байна.Эрдэнэ-н санал огт хэрэггүй.Удахгүй даргаараа энэӨнөрбаярыг сонгоно. Яг энэ үеэр Элбэгдоржийг баривчлаад Өнөрбаярыг хамаатуулан саатуулж байцаалт авч асуудал сунжирсаар яваад 2024 оны сонгуульд хүрнэ.Даргагүй нэг л олон нэр дэвшихийг хүсэгчид тодроод дотроо хэнээ нэр дэвшүүлэхээ бүрэн шийдэж чадаагүй байх хооронд сонгууль болоод өнгөрнө.Өнөрбаяр шоронд байх хооронд эрх дахиад Эрдэнээд шилжин 3-5 суудал аваад сэтгэл"хангалуун" үлдэх болно.Ингээд С.Эрдэнэ дарга дахиад 2028 оныг хүртэл АН-г даргалах болно. Ямар вэ дээ

  • Г
    Гончиг4 жил өмнө

    эрдэнэ-н намыг Элбэгдорж удирдаж байна.Эрдэнэ-н санал огт хэрэггүй.Удахгүй даргаараа энэӨнөрбаярыг сонгоно. Яг энэ үеэр Элбэгдоржийг баривчлаад Өнөрбаярыг хамаатуулан саатуулж байцаалт авч асуудал сунжирсаар яваад 2024 оны сонгуульд хүрнэ.Даргагүй нэг л олон нэр дэвшихийг хүсэгчид тодроод дотроо хэнээ нэр дэвшүүлэхээ бүрэн шийдэж чадаагүй байх хооронд сонгууль болоод өнгөрнө.Өнөрбаяр шоронд байх хооронд эрх дахиад Эрдэнээд шилжин 3-5 суудал аваад сэтгэл"хангалуун" үлдэх болно.Ингээд С.Эрдэнэ дарга дахиад 2028 оныг хүртэл АН-г даргалах болно. Ямар вэ дээ

  • О
    ок4 жил өмнө

    Сонгуульд оролцож саналаа өгсөн гишүүдээ битгий доромжил Өнөрбаяр гуай ... чи хачиг шиг Эрдэнэд наалдсан шимэгч юмаа даа

  • О
    ок4 жил өмнө

    Сонгуульд оролцож саналаа өгсөн гишүүдээ битгий доромжил Өнөрбаяр гуай ... чи хачиг шиг Эрдэнэд наалдсан шимэгч юмаа даа

  • О
    ок4 жил өмнө

    Сонгуульд оролцож саналаа өгсөн гишүүдээ битгий доромжил Өнөрбаяр гуай ... чи хачиг шиг Эрдэнэд наалдсан шимэгч юмаа даа

  • З
    Зочин4 жил өмнө

    ХАРИН ТИЙМ ЭЭ. СОНГУУЛИЙН ТУУХЭНД БАЙХГУЙ ОНИГООНУУД АН-ААС Л ГАРАХ ЮМ ДАА

  • З
    Зочин4 жил өмнө

    Яг үнэнийг хэллээ шүүдээ.Өөөрөө өөртэйгөө өрсөлдсөн байх шүү

  • З
    Зочин4 жил өмнө

    Яг үнэнийг хэллээ шүүдээ.Өөөрөө өөртэйгөө өрсөлдсөн байх шүү

  • N
    noov4 жил өмнө

    Болгоомжтой Та санхүүжилт хайж байна нэг хаягаар санаа зоволтгүй whatsapp:+33 7 57 82 43 21 ayudafinancesa@gmail.com Ойлгосонд баярлалаа

  • И
    иргэн4 жил өмнө

    АН ч хошин шог болжээ

  • И
    иргэн4 жил өмнө

    АН ч хошин шог болжээ

  • И
    иргэн4 жил өмнө

    АН ч хошин шог болжээ

  • И
    иргэн4 жил өмнө

    Насаараа ардчилсан намыг дэмжиж байлаа. Баттулга гарвал дэмжихгүй

  • И
    иргэн4 жил өмнө

    Насаараа ардчилсан намыг дэмжиж байлаа. Баттулга гарвал дэмжихгүй

  • T
    Tungaa4 жил өмнө

    uuruu ursuldmuur baisiin baihdaa shees chin

  • З
    зочин4 жил өмнө

    Олигархи Элбэгдорж ,Эрдэнийн хүн.

  • З
    Зочин4 жил өмнө

    Өөртэйгөө өрсөлдсөн л гээд байх юм.Батсуурь гэдэг хүн өрсөлдөөд аймаг аймагт очоод байсан биз дээ. Үнэн юм ярь л даа.

  • З
    Зочин4 жил өмнө

    Adagiin shaarnuud

  • З
    Зочин4 жил өмнө

    Adagiin shaarnuud

  • З
    Зочин4 жил өмнө

    Edniihan hezeenii hogiin lalariin gichii

  • Д
    Дорж4 жил өмнө

    Өөрөөр өөртөөгэй өрсөлдөөд ч гэж байх шив. Яагаад ард түмнийг ингэж доромжилж байгаа юм бол. Уул нь эхнээсээ аваад эцсээ хүртэл Батсуурьтай өрсөлдсөн биздээ. Батсуурь суртачилгаа дуусангуут өөрөө байдлаа мэдээд нэрээ тасан болохоос

  • Д
    Дорж4 жил өмнө

    Өөрөөр өөртөөгэй өрсөлдөөд ч гэж байх шив. Яагаад ард түмнийг ингэж доромжилж байгаа юм бол. Уул нь эхнээсээ аваад эцсээ хүртэл Батсуурьтай өрсөлдсөн биздээ.

  • Д
    Дорж4 жил өмнө

    Өөрөөр өөртөөгэй өрсөлдөөд ч гэж байх шив. Яагаад ард түмнийг ингэж доромжилж байгаа юм бол. Уул нь эхнээсээ аваад эцсээ хүртэл Батсуурьтай өрсөлдсөн биздээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Өөрөөр өөртөөгэй өрсөлдөөд ч гэж байх шив. Яагаад ард түмнийг ингэж доромжилж байгаа юм бол. Уул нь эхнээсээ аваад эцсээ хүртэл Батсуурьтай өрсөлдсөн биздээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Өөрөөр өөртөөгэй өрсөлдөөд ч гэж байх шив. Яагаад ард түмнийг ингэж доромжилж байгаа юм бол. Уул нь эхнээсээ аваад эцсээ хүртэл Батсуурьтай өрсөлдсөн биздээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    муу цүнх баригч минь чам шиг ийм хүмүүсээс болж монгол орон сүйрчхээд байх чинь бас ханахгүй дарга болчих санаатай..

  • З
    Зочин4 жил өмнө

    муу цүнх баригч минь чам шиг ийм хүмүүсээс болж монгол орон сүйрчхээд байх чинь бас ханахгүй дарга болчих санаатай..

  • З
    зочин4 жил өмнө

    Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нэр татна гэдэг ойлголт байдаггүй байх шүү.

  • З
    зочин4 жил өмнө

    Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нэр татна гэдэг ойлголт байдаггүй байх шүү.

  • З
    зочин4 жил өмнө

    Чи бол дут чамаар монгол дутахгүй албан тушаал албан тушаал горилж Эрдэнэгийн цүнхийш бариад явбал чамд хэззэч ашиг байхгүй улс төр чамайг басгахгүй зөв хүнээ дагаж далдган

  • З
    Зочин4 жил өмнө

    Хамт нэр дэвшсэн нөхөр нь нэрээ татсан биз дээ.Түүнээс 2-уулаа л яваад байх шиг байсан даа.

  • З
    Зочин4 жил өмнө

    Хамт нэр дэвшсэн нөхөр нь нэрээ татсан биз дээ.Түүнээс 2-уулаа л яваад байх шиг байсан даа.

  • И
    иргэн4 жил өмнө

    Танай намынхан ийм хог болчоод байна хоорондоо хэмхэлдчихээд бусад руу чихдэг ер нь зөв юм хийхээ больжээ зөв

  • И
    иргэн4 жил өмнө

    Танай намынхан ийм хог болчоод байна хоорондоо хэмхэлдчихээд бусад руу чихдэг ер нь зөв юм хийхээ больжээ зөв

  • E
    erka4 жил өмнө

    tanai erdenee tegeed shudrga orsoldoj amarjargalaas iluu sanal abch ylsan baihuu erdenee shig 4 hubiin sanal absan eronhiilogchiin songuuliig uzsengui ta erdeneegiin tal gej baas shig baasanhuu chi geed heden hendch heregui nobshnuud bnaa

  • З
    Зочин4 жил өмнө

    Өөртэйгөө өрсөлдөөд 93 хувь авахад юу нь буруу байгаа юм бэ? Хууль зөрчөөгүй биз дээ. Та өөрөө ийм юм гаргаж тавьж байгаа нь харин инээдтэй байна Өнөрөө.

  • З
    Зочин4 жил өмнө

    Эрдэнэ гэдэг бэлцийсэн гахай чинь намаа сонгуульд ялагдуулаад тамга тэмдэгээ өгөд аль огцорсон биз дээ. Одоо үхсэн ацных нь намын дарга байх.

  • З
    Зочин4 жил өмнө

    ene elbegdorjiin 'bandi' ARDCHILSAN NAMIIN 200D MYANGAN GISHUUDIIN SANALIIG DOROMJILOH GEJ OROLDOJ BAINA CHAM SHIG N SHADDAGGUIL BAIHGUI YU HULSNII GULUG MINE

  • З
    Зочин4 жил өмнө

    гадныхнй хөл гар болсон элбэгдоржийн талынхан болиоч үүн дээр ман тоглолт хийгээх ер намгүй монгол больё

  • Ж
    жорлон нам4 жил өмнө

    танай С.Эрдэнэ е сонгуульд 3 хүн өрсөлдөхөд цагаан хуудасны ард 4 -т орж шившиг болж билээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Өрсөлдөгчгүй юм чинь 100 хувь баймаар

  • З
    Зочин4 жил өмнө

    ХЭНТЭЙ ӨРСӨЛДСӨН НЬ ПАДГҮЙ АНы 114,000 ГИШҮҮН ДЭМЖСЭН НЬ БАТТАЙ ... АНд ОДООГООР БАТТУЛГАТАЙ ӨРСӨЛДЧИХ ХҮН АЛГА ...

  • З
    зочин4 жил өмнө

    Өнөрбаяр гэж балай пидзак Элбэгдоржийнхоо бөгсийг угааж өгөөл явж байхдаа таарсан хуульч

  • И
    иргэн4 жил өмнө

    Энэ тэнэг юу гэж солиороод бн аа

  • З
    Зочин4 жил өмнө

    Энэ тэнэг юу гэж солиороод бн аа

  • E
    ene huvaltz4 жил өмнө

    Elbegiin gariin hun buur neg novshiin umaa

  • З
    Зочин4 жил өмнө

    Өнөрцэцэг гээд нэг ал байна. Өнөрбаяр гээд нэг баас байна даа.