С.Баяр: Ерөнхий сайд болгонд бэрхшээл бий, Энэ ЗГ-т тохиож буй нь арай л хатуу байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
70
legacy:2025/08/BayarS.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Ковид цар тахлаас үүдсэн хямрал өнгөрсөн хоёрын жилийн хугацаанд бидний "шүдний өвчин" болоод байв. Вакцинжуулалтыг үе шаттайгаар зохион байгуулж арай гэж цар тахлын хүнд цаг үеийг ардаа орхисон боловч олон улсын нөхцөл байдал дахин нийгэм, эдийн засгийн хүндрэлийг бий болгов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр уг асуудлыг дурдаж, хамгийн хүнд цаг үеийг туулж буй Засгийн газар гэдгээ онцолсон юм.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Юу үнэн, тэр үнэн. Цар тахлын блокад дөнгөж сулрах гэтэл хойд хөрш дайн өдүүлээд бүх төрлийн тээвэр, худалдаа гацав. ЗГ, Ерөнхий сайд болгонд бэрхшээл бий. Гэхдээ энэ Засгийн газарт тохиож буй нь арай л хатуу. Урд нь ядаж хил нээлттэй байв. Муулах, баалах амархан. Хил давсан зохицуулалт хийх хэцүү" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    bitgii shaa urvagchaa buuduulaagui dee bayarla

  • Ү
    Үнэн

    Олон улсын Гаагийн шүүхэд 4 ангиллаар гэмт хэрэгтнийг шүүдэг. Эхнийх нь геноцид болон демоцид. Геноцид нь хүн амыг олноор нь хоморголон устгасан гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудыг шүүдэг бол демоцид нь тухайн орны ЗГ энгийн зэвсэггүй иргэдэд зэвсгийн хүч хэрэглэн алж хөнөөсөн тохиолдол орно. С.Баяр ЕС байхад 2008 оны 7 сарын 1-нд 5 залуу алагдсан нь демоцид ангилалд орж, Гаагийн шүүхээр С.Баярыг яллах боломжтой. Хохирогч, гэрчүүд мэдүүлэг, өргөдлөө гаргахад болдог. Монголд Гаагийн шүүхэд ажилладаг, ажиллаж байсан мэргэжилтнүүд олон байдаг. Тэд ч тусалж болно. Хүний амь нас хохироосон, гараа цусаар будсан хүн ял завших ёсгүй. Хэрэг хуучрахгүй.

  • З
    Зочин

    С.Баяр ЕС болсоноос хойш Монгол нэг мөр уруудсан даа. Энэ хүн ингэж хээв нэг амьд арзайж, мэнд мэлтийж байхад Монгол өөдлөхгүй гэдэг нь тодорхой.

  • А
    Ард түмэн

    7 сарын 1-ний 5 залууугийн амь намыг манай Монгол Путин С.Баяр хөнөөсөн. Тэдний амь насыг нэхэж, олон улсын Гаагийн шүүхэд С.Баярыг өгөх хэрэгтэй.

  • З
    зочин

    ЯАХААРАА ОДОО БОЛТОЛ ДЭЛХИЙН ДАЙНД МОНГОЛ УЛС БЭЛДЭХ ТУХАЙ ГАНЦ Ч ҮГ ДУУГАРДАГГҮЙ ЮМ БЭ. ЕВРОПЫН БҮХ ОРНУУД ДАйнД БЭЛДЭЭД ӨЛСГӨЛӨН БОЛОХ ТУХАЙ Ч ЯРЬЖ ИРГЭД НЬ ХҮНСЭЭ БЭЛДЭЖ БАЙНА. ХЯТАДЫН СИ ДАРГА НЬ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ДАРААЛАН ДЭЛХИЙН ДАЙНД БЭЛД ӨЛСГӨЛӨНД БЭЛД ГЭЖ ИРГЭДДЭЭ ХЭЛЛЭЭ. ЭНЭ БҮХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ ЯАГААД МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЧИХНИЙ ХАЖУУГААР ӨНГӨРДӨГ ЮМ БЭ. ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ БОЛ МЭДДЭГ ХҮМҮҮСТ АЖЛАА ӨГӨӨЧ ТА НАР. ЦӨМИЙН ДАЙН Ч БОЛОХ НЬ ТОГЛООМ БИШ ГЭДЭГ НЬ ОЙЛГОГДОЖ Л БНА ШТЭЭ

  • З
    Зочин

    Оросуудыг мурьж, Оросууд эргээд хүргэн хүүгээрээ аавынхруу ачуулсан даа. Одоогийн цүнх барьж байгаад улс төрч болсон Оюузулзаганаас хавь илүү. АН-д бол С.Баярцогт байна.

  • З
    Зочин

    Худлаа палдигадаж гэнэ. С.Баяр авилгалаар авсан АНУ-д байх 7 хаусаа төрд буцааж өгөх ёстой. Улаан цайм авилгал авч ОТ гэрээг хийсэн энэ муу луйварчин шоронд ганц жил суугаад хэргээ хаасан гэж үзэж байх шиг байна.