БАЙНГЫН ХОРОО: БОАЖ-ын сайд мэдээлэл хийнэ

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.
Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах болон Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох
· Дэд хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
“Их Эзэн Чингис хаан” танхимд
11.00
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд
12.00
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал:
· Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
· Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
· Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/


.webp)
