Соёлын сайд: 2023 оны төсөвт цирк барих ажлыг оруулахаар ажиллаж байна

Улс төр
Deegii
Унших: 1 мин 43 сек
190
legacy:nomin said/tjDQF55fxb9p8oNn7YF0o4Cxzrvs5XrpCC39g68TUhKM1Uf7x3ko4t9pNab88Lqu.jpg

"Монголын эдийн засгийн чуулган 2022" Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн чуулганыг "Шинэ сэргэлт" уриан дор явуулж байгаа. Чуулганд төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, бүх салбарын тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй ярилцаж, хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр Соёлын сайд Ч.Номингоос циркийн асуудлаар тодруулга авлаа.

-Циркийн хувьчлал нэлээдгүй асуудал дагуулж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Цирк бол манай маш чухал салбарын нэг. Түүхээ таниулж, цаашлаад хүүхдийнхээ соёлын боловсролд зарцуулж буй зүйлд зайлшгүй төрийн бодлого байх ёстой. Энэ агуулгыг хэрхэн зөв болгох талаар ажиллаж, судалгаа шинжилгээ хийж, салбарынхантай нь уулзаж байна. Сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй, урт хугацаандаа зорилготой байх ёстой.

-Циркийн барилгыг төр эргүүлэн авах боломжтой юу?

-Монгол Улс хүний хувийн өмчийг хамгаалсан хуультай ардчилсан улс. Зах зээлийн нийгэмд шилжих үед маш олон төрийн өмч хувьчлагдсан. Энэ үед цирк хувьчлагдсан. Нэгэнт өмчлөгдсөн хувь хүний өмчид шууд халдах эрх байхгүй.

-Хэзээ стандартад нийцсэн циркийн барилгатай болох вэ?

-Циркийн салбарынхан болоод ТББ-уудтай уулзаж байгаа. Манай улсын циркчдийн суурь маш сайн. Дэлхийн том циркүүдийн гол уран нугараачид нь Монголын эмэгтэй уран нугараачид байна.

Соёл урлагийн салбарт тодорхой хэмжээний төсөв олгохоор тал талаас "тасалж" идчих гээд соёлын салбар хамгийн сүүлд байх ёстой. Хамгийн эхэнд эрүүл мэнд, нийгмийн салбарыг шийдэх ёстой гэж ярьдаг. Гэтэл бидний үр хүүхдийн, оюун санааны дархлааг бэхжүүлж, ирээдүйн Монгол хүүхэд болон төлөвшихийг тодорхойлж буй энэ салбартаа дандаа гар татдаг.

Соёлын салбарт хөрөнгө оруулж байж л хөгжинө. Аливаа нэг зүйлд хөрөнгө оруулж байж л хөгждөг. Соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 5,10 жилийн дараа үр өгөөжөө өгдөг. Хөрөнгө оруулалт олгохоор түүнийг нь тал талаас нь шүүмжилдэг.

2023 оны төсөвт цирк барих ажлыг оруулахаар ажиллаж байна. Соёлын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Олон улсын жишиг өндөр байхад манай улсад хөрөнгө оруулалт, урсгал зардал, хөтөлбөр, арга хэмжээтэйгээ нийлээд нийт төсвийн 1.5 хувьд хүрэхгүй байгаа нь тун харамсалтай. Тийм ч учраас соёлын салбар ийм хэмжээнд ирчхээд байна.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэгмэд Ганхуяг

    Ч. Номин бол тангараг өргөхдөө ч Монгол төрийн далбааны өмнө салтайж унасан, доромжилсон! Энэ тэнэг авгайг төрийн сайд болгосон нь мэдээж Оюун-Эрдэнэ! Бид тэвчих ёстой гэж үү??!

  • Ц
    Цэгмэд Ганхуяг

    Ч. Номин бол тангараг өргөхдөө ч Монгол төрийн далбааны өмнө салтайж унасан, доромжилсон! Энэ тэнэг авгайг төрийн сайд болгосон нь мэдээж Оюун-Эрдэнэ! Бид тэвчих ёстой гэж үү??!

  • И
    Иргэн

    Давгадоржоо чи улсын юмыг өгчихөөд нэр цэвэр тааралдаж яваач! Хулгайч луйварчин төртэй улс чинь хүцүүхэн байгааг ойлгохгүй б.а уу? Үхэхдээ тайван үхэлдээ

  • Z
    Zochin

    Ard tumnii munguur ahiad tsirk barina gej yu vee. Ter menejmentwer avchihaad zoriulaltaar ni ajilluulahgui baigaa tsirkee butsaaj uguuchee. Bid mungu gargaj chadshgui ugui bol aavaasaaungu aval daa ta nar bayn biz dee yaduu ardaas hulgailahaa boliochee

  • Т
    Тулга

    Хуучин циркээ аваачээ улс маань хэцүүдэж байгаа биздээ луйварчдыг өөгшүүлж хэрэггүй бид олуулаа нийлж байгаад цирк, ард кино теараа авьяа сайдаа

  • З
    Зочин

    Yandaa ii.humuus l ulsiig maani hogjioos zulgaadag yum shuu dee

  • З
    Зочин

    Пиздаааааааааааааа. Энэнэээс өөр хэлэх үг үнэхээр алга дааа. Пиздаааааааэ😡😡😡😡

  • З
    Зочин

    Одоо тэгвэл цахилган станцуудаа луйвардчда хувьчлах хэрэгтэй. Тэгээд дараа нь цахилдгаан станц хэрэгтэй байна гээд улсын төсвөөс мөнгө гаргуулж цахилгаан станц бариул л даа. Гацууртын Чинбат гэж луйварчин төрөөс тендер, хулгай байнга хийдэг. Тэгээд охиноо өөр шигээ болгон хүмүүжүүлсэн байна. Төрөөс хулгайлаад дараа нь төрөөр төлүүлэх схем. Бизнесменүүдийг төр, улсын ажилд оруулбал ингэж л луйвар хийнэ.

  • Б
    БАДРАХ

    Хэдий хувьчилсанч гэсэн зориулалтыг өөрлөхгүй гэсэн хамгийн гол гэрээгээ биелүүлээгүй Дагвадоржтой байгуулсан хуьчлалын гэрээг цуцалж улс хураан авах бүрэн боломжтой юм хэрэв эс зөвшөөрвөл шинээр цирк барих хөрөнгийг дагвадоржоор гаргуулах эс зөвшөөрвөл тухайн үеийн Төрийн өмчийн хорооны удирдлагуудад хариуцлага тооцох

  • С
    Соёлын

    Зөвөө.соёлын барилга байгууламж барихгүй бол хоосон гудамжинд соёл хөгжихгүй.

  • З
    Зз

    Юун хувьчлал менежментийн х буруу менежмент хийвэл хураах л ёстой ш дээ мал авгай чинь

  • З
    Зочин

    Юун хувьчлал менежментийн х буруу менежмент хийвэл хураах л ёстой ш дээ мал авгай чинь

  • З
    Зочин

    Ард түмэн нэгдэж Дагвадорж, Сумьяабазар нарын эсрэг циркээ хэвээр хадгалах акц үүсгэмээр юм байна. Хувьд шилжсэн яах ч аргагүй гэж эвлэрч болохгүй.

  • З
    Зочин

    боль боль цаг нь биш.захирагчаас гуй өгч худалдаж магадгүй.

  • З
    Зочин

    боль боль цаг нь биш.захирагчаас гуй өгч худалдаж магадгүй.

  • З
    Зочин

    боль боль цаг нь биш.захирагчаас гуй өгч худалдаж магадгүй.

  • Т
    Т1Т

    ПИТИЙййй ЭРГҮҮТ. ЦИРКЭЭ БУЦААЖ АВ.

  • З
    Зочин

    Буруу хувьчилсан циркээ буцаагаад л авхад болох юм бишүү

  • З
    Зочин

    Буруу хувьчилсан циркээ буцаагаад л авхад болох юм бишүү