Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлагад хариу өгөхөөр ажлын хэсэг байгуулсан, Ерөнхий сайд өнөөдөр залуустай уулзана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Nyambaatar gishuun/208179744_328217035684959_84615637795478099_n.jpg

Үнийн өсөлт, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус өчигдөр Сүхбаатарын талбайд жагссан. Тэд Засгийн газрыг "Ажлаа хий" хэмээн шаардаж, шаардлага хүргүүлсэн байдаг. Харин уг шаардлагыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт өгсөн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жагсагчидтай уулзахыг шаардаж, шөнө 03.00 цаг өнгөртөл жагссав.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай өнөөдөр уулзана гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн юм. Тэрбээр "Залуус Засгийн газарт 7 шаардлага хүргүүлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсэг гаргах захирамж гаргая, улмаар ажлын хэсгийг өөрөө ахалъя. Тэгээд шаардлага тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруулах үүрэг чиглэл өгсөн. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч, уулзана" гэсэн юм.