ЭЦА: Түр саатуулаад буй 20 залуугийн 19 нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:jagsaal/275733871_557112492307084_6843449427401771211_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр /2022.04.07/ Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдөл, нийгмийг тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуус тайван жагсаалыг өрнүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрийн 04 цаг орчимд залуусыг хүч хэрэглэн тараасан. Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, төрийн тусгай объект руу халдахыг завдсан гэх шалтгаанаар 20 орчим залуусыг түр саатуулан баривчилсан бөгөөд үүнээс 19 хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрөлтэй түр саатуулан шалгаж буй 20 залуугийн дунд насанд хүрээгүй хүн байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.