Жагсагчдын шаардлагын дагуу ЗГ ээлжит бусаар хуралдахаар боллоо

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/IMG_8509.jpg

Үнийн өсөлт, тэгш бус байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.2-т заасан албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад торгох ял оноодог заалтыг өөрчлөхийг шаардаж иргэд жагсаж байна. Жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай Сүхбаатарын талбайд уулзаж байна.

Энэ үеэр тэрбээр "Жагсагчдын тавьж буй шаардлагын дагуу одоо Сүхбаатарын талбайгаараас ороод Засгийн газрыг ээлжит бусаар яаралтай хуралдуулна" гэлээ.