УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ ТҮДГЭЛЗЭХ хүсэлтээ УИХ-д гаргажээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Amartuvshin gishuun/amar.jpg

УИХ-ын Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаар болсоноо өнөөдөр /2022.04.09/ мэдэгдлээ. Тэрбээр хүсэлтээ УИХ-д өгсөн бөгөөд бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-аар шийдэх юм.

Түүний мэдэгдэлд "Залуучуудынхаа тэмцлээр бахархаж бас дэмжиж байна. Бид шаварт суусан 30 жилийг ардаа орхиод урагшлах ёстой. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна. Мөн Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна" гэжээ.

legacy:Amartuvshin gishuun/278067429_523678549134727_2681928645848373905_n.jpeg