Ц.Оюунгэрэл: Д.Монголхүү ТББ-ын тухай хууль тайлбарлуулахаар надтай УУЛЗСАН

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:post/4.1/277957628_5072948312773132_5841406929211099681_n.jpeg

МОАХ-ны дарга Д.Монголхүү, АН-ын гишүүн байсан Ц.Оюунгэрэл нарын уулзаж буй зураг цахим орчинд цацагдаж, хүн бүр янз бүрийн таамаг дэвшүүлэн уг зургийг түгээж байна. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Хүмүүс ямар гоё гоё таамаг дэвшүүлнэ вэ. Монголхүүгээс өөр хэн ч надад хандаж төрийн бус байгууллагын тухай хууль яг яагаад байгаа юм, тайлбарлаж өгөөч гэж цаг авч уулзаж үзээгүй л бн шүү. Чухал асуудалд цаг гаргаж унших судлах юмыг нь зааж өгсөөн. Өөр хүнд тэр асуудал сонирхолтой бгаа бол http://forum.parliament.mn/?status=Submitted -линк рүү ороод Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг татаж авч уншаад эрх, эрх чөлөө маань яаж хумигдах гэж байгааг олоод үзчихээрэй" хэмээжээ.