НӨАТ: Өнгөрсөн онд 363 мянган иргэн 16 тэрбум төгрөгийн урамшууллыг авчээ

Хоосон
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

НӨАТ-ын хэрэгжилтийг сайжруулах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс 2016 оноос урамшууллын системийг нэвтрүүлсэн. Урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш хамрагдах иргэдийн тоо, буцаан олголтын дүн тогтмол өссөн талаар албаныхан мэдээлдэг бөгөөд өнгөрөгч 2021 онд 1,1 сая иргэн 206 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгожээ.

Харин сугалааны урамшуулалд жилд дунджаар 300 гаруй мянган иргэн хамрагддаг ба 2021 онд 363,6 мянган иргэн 16,3 тэрбум төгрөгийн урамшууллыг авсан байна.