И.Мөнхжаргал: УДШ Х.Баттулгыг бүртгэхгүй бол намын бүх гишүүд дээд шүүхэд өөрсдийн биеэр ирэх болно

Улс төр
Deegii
Унших: 1 мин
20
legacy:AN/11.jpg

АН-ын даргаар батламжлагдсан Х.Баттулга өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүргүүлсэн. Улмаар материалаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан мэдээлэл өглөө. Тэрбээр "Улсын дээд шүүхийн 38 дугаар тогтоолын дагуу АН сунгаагаа зарлаад намын даргаа сонгосон. Тиймээс өнөөдөр өдрийн сайныг харж байгаад УДШ-д бүртгүүлэхээр өгч байна. Бүртгэх эсэх нь дээд шүүхийн асуудал. Гэхдээ бүртгэх ёстой. Тэд бүртгэл хийдэг л байгууллага. Эв нэгдлээ хэрхэн яаж хамгаалж ажиллах талаараа шийдвэр гаргана. Уулзалтууд хийгээд явж байна" гэлээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал "117 мянга гаруй намын гишүүн саналаа өгч, 113 мянган хүний саналаар Х.Баттулга Ерөнхийлөгч асан ялалт байгуулсан. Ялалт байгуулсан намын даргынхаа материалыг Дээд шүүхэд хүргүүлж байна. Хуулийн хүрээнд цаашид хийх зүйл АН-д үлдээгүй. Хэрвээ Улсын дээд шүүх бүртгэхгүй бол АН-ын бүх гишүүд өөрсдөө ирэх болно" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдож Үндсэн хуулийн эсрэг үйлдэл хийсэн гэж И.Мөнхжаргал асуудалд орно доо. Олонхийн хүчээр хуулийн засаглалыг дарамтлаад шийдвэр гаргуулна гэж байхгүй шүү дээ И.Мөнхжаргалаа. Жагсах эрх бүх ард түмэнд байдаг ганцхан АН байхгүй шүү дээ. АН дотроо учраа олохгүй нэгдэж чадахгүй төрийн зовлон болгоод хэрэгүйдээ

  • А
    АРДЧИЛАЛЫН АНХНЫ ТЭМЦЭГЧ

    БҮРТГЭХ НЬ БАТАЛГААТАЙ ШҮҮ ДЭЭ. ХЭРВЭЭ БҮРТГЭХГҮЙ БОЛ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛАА ТӨГС БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ ЭХЭЛНЭ ШҮҮҮ