ТОМИЛГОО: Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Д.Билэгдоржийг томиллоо

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:2025/11/zuragnuud/IMG_3614.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн шийдвэр гаргажээ. Үүний нэг нь Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын улсын хилийг шалгах Монгол-Оросын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Д.Билэгдоржийг томилсон байна.

Сануулахад, Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон 1958, 1976 оны хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг анх удаа 1987-2001 онд амжилттай хамтран шалгасан байдаг.

Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу Талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлээд байгаа юм.