ЦЕГ: 13 настай хүүгээ хөнөөгөөд үлдсэн гурван хүүхдээ хөнөөхийг завдсан хэргийг шалгаж байна

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
60
legacy:TSEG/Tsagdaa copy copy.jpg

Баянзүрх дүүргийн ..-р хорооны нутаг дэвсгэрт 13 настай хүүгийнхээ амийг хөнөөсөн эцэг, эх үлдсэн гурван хүүхдийнхээ амийг хөнөөгөөд амиа егүүтгэх гэж байсан талаарх хэргийн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодруулахад "Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт онц ноцтой гэмт хэрэг гарсан нь үнэн. Цагдаагийн байгууллага яг одоо тус хэрэг дээр шалгалтын ажиллагааг хийж байна. Дүүргийн цагдаагийн газраас хэргийн талаар мэдээлэл ирүүлсний дараагаар тодорхой нэмэлт мэдээлэл өгнө" гэлээ.

Урьдчилсан байдлаар тухайн хаягт 33 настай М эхнэр, дөрвөн хүүхдийн хамт оршин суудаг. Том хүү болох 13 настай Х нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд уг хэрэгт амь хохирогчийн төрсөн эцэг болох М, түүний эх Н нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Амьдарч чадахгүй муу ацнууд..тэгэж л их амьдралаас уйдаад байгаа юм бол хэдэн улсаа зарж идсэн хулгайчуудын тархийг хага цохичоод үхэхгүй хүүхдүүдээ хороож яахав дээ

  • З
    Зочин

    Бүр харин сайн ажилаж бгаа юм биш үү? Нуугаад илрүүлэхгүй аан! Сайн нууж чадаж бнаа.

  • З
    Зочин

    Бүр харин сайн ажилаж бгаа юм биш үү? Нуугаад илрүүлэхгүй аан!

  • З
    Зочин

    Ядуурал...

  • З
    Зочин

    Манай цагдаа муу ажилладаг шүү дээ. Тэгээд бас нууна. Үүнийг үхсэндээ нуудпаг юм. Юм л бол хэргийн нууц гэнэ. Гэтэл АНУ-д бол шууд мэдээлээд, хэрэгтнийг нь харуулаад, шүүх ажиллагаа ил тод явагддаг. Ингэж байж хэрэг олон нийтэд хүрч, ял шийтгэл хүлээлгэж, дахин үйлдэгдэхгүй болно. Тэрнээс нуугаад байдаг нь хачин. Эсвэл өөрсдийн бүтэлдгүйтлээ нуупаг юм уу? Алга болсон охид олдохгүй олон жил болж байна. Зоригинй хэрэг гээд л. Цагдаа нар муу ажиллаж байна.

  • Y
    yadag buzruud ve alah bsiin bol yah gej huuhed gar

    zochin