И.Мөнхжаргал: УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, огцруулах үнлэслэлийг шалгуулахаар Цэцэд ханджээ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/278268500_353001993460032_1723768782214036958_n.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хууль зөрчсөн гэж АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал ҮХЦ-д өргөдөл гаргалаа.

Тэрбээр, "УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа хийхгүй эс үйлдлээрээ Үндсэн хуулийг зөрчсөн байх магадлалтай. Энэ үндэслэлээр УИХ-ын дарга Г.Занданшатарыг албан тушаалаас нь огцруулах үндэслэл байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэцээр хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаад байна. УИХ-ын дарга ажлаа хийхгүй байснаараа Үндсэн хуулийн зөрчил руу ордог юм байна. Энэ зөрчил нь нам эвсэл, бүлгүүдийн зөрчлийг бий болгосон.

2021 оны 10 дугаар сард АН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргыг сольсон талаар мэдээллээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэтэл энэ мэдээллийг албан тушаалаа ашиглан нийтэд мэдээлэхгүй байна. Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн зөрчиж байна" гэв.