Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3 сая төгрөг болжээ

Хоосон
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/04/zurag1120211102T130711.966.jpg

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсжээ. Мөн гуравдугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрсэн талаар ҮСХ-оос мэдээллээ.