ЦЕГ: Өөрийгөө шатаасан иргэн ГССҮТ-ийн Амилахуйн тасагт эмчлүүлж байна

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/гссүт.jpg

Өнөөдөр Сүхбаатар талбайд нэг иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Д.Сүхбаатарын хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө шатаачихлаа гэх мэдээлэл 19:33 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Одоогоор өөрийгөө шатаасан иргэн ГССҮТ-ийн Амилахуйн тасагт эмчлүүлж байгаа талаар цагдаагийн байгуулагаас мэдээллээ.