ӨРӨНД орсны улмаас өөрийгөө шатаажээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
10
legacy:TSEG/osol/278638484_2816785818616319_6504840424858254114_n.jpeg

Энэ сарын 17-ны өдрийн 19.33 цагийн орчимд нэг иргэн өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, Сүхбаатарын хөшөөний баруун хойд хэсэгт нэг хүн өөрийгөө шатаачихлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид ажиллаж, өөрийгөө шатаасан иргэнийг ГССҮТ-д хүргэсэн аж.

Тус иргэн өдгөө Амилахуйн тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн нь 25 настай О гэгч байжээ. Тэрбээр мөрийтэй тоглодог байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Мөн өр төлбөрт орсны улмаас өөрийгөө шатаасан хэмээн мэдүүлжээ.

Тэрбээр ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байжээ. Уг асуудлыг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мөрийтэй тоглоомыг хориод байхад л ингэж донтсон, өртэы хүмүүс байгаа юм чинь Казино байгуулбал мөн ч олон хүн өөрийгөө шатаах байх даа. Нөгөө Оюунхорол гэж хацраа унжуулсан булдог казино байгуулна гэчихсэн унтаад явж байна лээ. Тийм л хүмүүс иргэдийн зовлонгоор ашиг олох юм даа. Ийм оюун санааны доройтолтой хүн дэдэ сургууль байгуулж хүүхдүүд түүнд нь сурна гэдэг харамсалтай.