Д.Ганбат: Ямар ч шаардлагагүй хүмүүс халамжийг хавтгайруулж байна

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/10/277691104_360026139510855_8865905875745968407_n1.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Халамж хавтгайрсан. Эзэндээ ч очихгүй байгаа. Ямар ч шаардлагагүй хүмүүс халамжийг хавтгайруулж байна. Энэ бодлогоо эргэн харах хэрэгтэй.

Мөн ямар ч хэрэггүй албан тушаал их байна. Хэрэггүй олон орлогч, дэд сайдууддаа зохицуулалт хийх шаардлагатай. Шаардлагагүй олон сумдыг нэгтгэх шаардлагатай гэж харж байгаа. Энэ мэтийг оруулсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлье гэж бодож байна" гэлээ.