Б.Баатархүү: Бага насны хүүхдийг хүчирхийлж, хүүхэдтэй болгосон хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд амиа хорлосон

 Хууль эрх зүй
Deegii
Унших: 1 мин
00
legacy:TSEG/baatarhuu/JU5A3928 (1).jpg

Бага насны хүүхдийг хүчирхийлж, жирэмсэн болгосон хэрэгт буруутгагдаж байсан этгээд амиа хорлосон байдалтай олдсон тухай мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Бага насны хүүхдийг хүчирхийлэн жирэмсэн болгож, улмаар хүүхэд нь төрсөн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа. Харин уг хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан этгээд өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас амиа хорлосон байдалтай олдсон.

Энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа" хэмээлээ.