АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ

Улс төр
Deegii
Унших: 1 мин 23 сек
50
legacy:an buleg/270712584_284782960357719_1828169074090013491_n.jpg

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон анхаарвал зохих зарим асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт:

"ОXУ-ын төрийн ДУМ-ын гишүүн Константин Косачев болон хариуцлагатай зарим албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “АНУ Украйнд байсан биологийн нууц лабораторио Монголд байгуулж байгаа” талаар мэдээлж буйн үр дагавар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой байдалд xүргэж болзошгүй учраас Монгол Улсын Засгийн Газраас хоёр орны xоорондоx цаашдын итгэлцлийг хангаx үүднээс xөндлөнгийн, хараат бус олон улсын шинжээч /эксперт/-д хандан дүгнэлт гаргуулж, олон нийтэд болон найрсаг харилцаатай хөрш ОХУ, НҮБ-ын бусад гишүүн орнуудад яаралтай мэдэгдэx нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар xотод хэсэг иргэд “No bio lab”, “No bio weapon” буюу “Био лаборатори хэрэггүй”, “Био зэвсэг хэрэггүй” гэсэн самбар барин жагссан нь олон улсад болон ОХУ-ын хариуцлагатай, нөлөө бүхий албан тушаалтнуудад энэxүү биологийн лаборатори нь Монголд хэдийнэ байгуулагдчиxсан юм шиг ойлголтыг төрүүлсэн байж болзошгүй тул эрxэм Ерөнxий сайд Таныг Засгийн газрын харьяа зохих байгууллагууддаа үүрэг чиглэл өгч, эдгээр иргэдийн тавьж буй шаардлага, мэдээллийн эх сурвалж нь бодитой эсэxэд хяналт тавьж, шалган тодруулахыг хүсч байна.

Үүнээс гадна өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын нэг иргэн төв талбай дээр өөрийгөө шатаалаа. МАН үнэмлэхүй олонхиор засаглаж байхад хоёр даxь удаагаа давтагдаж буй энэ ноцтой асуудалд Монгол Улсын Ерөнxий сайд Та онцгой анxаарч, цаашид ийм явдал гаргуулаxгүй байx нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэx, нийгмийн буxимдлыг зөв ойлгож, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг хүсч байна" гэжээ.

legacy:an buleg/278811154_354454813390533_1640311204232017837_n.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    вакцины туршилт монгол хүнд хэрхэн муугаар нөлөөсөнийг ТОГТООХ ХУГАЦАА НЬ БОЛООГҮЙ БАЙНА. ТОГТООГДООД ИРЭХЭЭР НЬ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ БОЛ. МОНГОЛД БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮС ОЛОН ШҮҮ. ТАНАЙ ТЭР АМЕРИКААС ЧИНЬ ХЭН Ч АЙХГҮЙ ШҮҮ. АМЕРИК БОЛ БУСАД ЭХ ГАЗРЫН ОРНУУДЫН ДЭРГЭД БАЙГУУЛАГДААД УДААГҮЙ ЮМ ҮЗЭЭГҮЙ УЛС ШҮҮ. ХҮЙТЭН ДАЙНД ХЭДЭН ГОРБАЧЁВ МЭТ ЛУЙВАРЧДЫГ ХУДАЛДАН АВЧ СОЦ ОРНУУДЫГ ЯЛЧИХЛАА ГЭЖ БАРДААД ДҮВЧИГНЭЖ БАЙГАА ХЭДЭН ЛУЙВАРЧИН ӨВГӨДИЙН ЗАСАГ ШҮҮ ДЭЭ. УДАХГҮЙ МӨХӨЛ НЬ ИРНЭ

  • З
    зочин

    ТАНАЙ НАМ ЧИНЬ ТИЙМ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ ЯАГААД АЖИЛ АЛБААР НЬ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭР НЬ ДАРАМТЛАН ЖАВХЛАН САЙД ВАКЦИНЫ ТУРШИЛТАД МОНГОЛЧУУДЫГ ОРУУЛСАН АСУУДАЛ ДЭЭР ТАГ ДУГАЙ БАЙЧИХААД ХУДЛАА ХЭРҮҮЛ ХИЙХ БОЛОХООРОО ОЛОН ЗҮЙЛ ЯРИХ ЮМ. ТӨРСӨН ХҮҮХНҮҮДЭД ӨГДӨГ МӨНГӨ ӨГӨӨГҮЙ ГЭСЭН ШТЭЭ. ЮУ ГЭЖ ТӨРСӨН БОЛОН ЖИРЭМСЭН ХҮҮХНҮҮДЭД ВАКЦИНЫ ТУРШИЛТ ХИЙЖ БОЛДОГ ЮМ БЭ ЭНЭ ЧИНЬ ФАШИЗМ МӨН ШҮҮ

  • З
    зочин

    ХУДЛАА ГЭВЭЛ ТЕЛЕВИЗЭЭР ОЛОН УДАА МОНГОЛ ХҮНИЙ ЦУСЫГ ШИНЖЛЭХ ТУХАЙ ЯНЗ БҮРИЙН МОНГОЛ ЭМЧ НАР ЯРЬСАН ДАА. ХЯТАД РУУ 2000 ХҮНИЙ ЦУС ЯВУУЛЖ ГЕНИЙГ ШИНЖЛЭХ ЗҮЙЛ ХИЙГЭЭД БАЙГАА НЬ ХУДЛАА ЮУ. ТА НАР БИОЛОГИЙН ЗЭВСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЭДГЭЭР ҮЙЛДЛҮҮД БАГТДАГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮУ. ХҮНИЙ ЦУСЫГ БОЛОН ЭСИЙГ ШИНЖЛЭХ АНАТОМИЙГ ШИНЖЛЭХ ЧИНЬ ФАШИЗМЫН НЭГ ХЭСЭГ ШҮҮ ДЭЭ. ВАКЦИНЫ ТУРШИЛТ ЧИНЬ ХҮН ТӨРӨЛХТӨНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ. ХҮН ДЭЭР ЭЛДВИЙН ТУРШИЛТ ХИЙХИЙГ НЮРНБЕРГИЙН ХУРЛААР ХОРИГЛОСОН БАЙГАА ШҮҮ. ДЭЛХИЙН 2Р ДАЙНД ФАШИСТУУД ХҮНИЙ АРЬСААР БЭЭЛИЙ ЦҮНХ ХИЙЖ БАЙСНЫГ ЭНЭ ХУРЛААР ҮЗҮҮЛЖ ХАРУУЛЖ БАЙСАН ШҮҮ. БАС ХҮНИЙ АНАТОМИ ЦУС ШИНЖЛЭХ ЧИНЬ Ч ХОРИОТОЙ. ОРОСУУД ҮНДЭСЛЭЛГҮЙ ЗҮЙЛ ЯРИАГҮЙ БАЙХ ШҮҮ

  • З
    Зочин

    ЭНЭМУУ ЭРДЭНЭЭГИЙН БӨГСНИЙ АЛЧУУР ИХ ХУЦАХ НЬ НЭЭ

  • З
    Зочин

    АН улсаа хоролдог хулгайчуудаас болсын биш үү.Одоо гэнэт бичиг цаас бичиж гэнэ