БАЙНГЫН ХОРОО: Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоох тухай хэлэлцэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:baingiin horoo toriin baiguulalt/d7ee7107-78c6-4d67-a4da-e7f90c8f1afa.jpg

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. Тодруулбал,

10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үр дүнг танилцуулах

12.30 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан

Хэлэлцэх асуудал:

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ хэлэлцэх юм.