Дарга нар хот дотор ч суудлын автомашин УНАХГҮЙ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:albani mashin/MPA-PHOTO-1-3135-1.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийг дагалдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн төсөлд тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараах заалтууд тусгагджээ.

-Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагын дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглоно

-Аймаг, НИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно

-Орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх, төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эргүү

    210] Яг одоо Төрд нийт 16000 орчим машин байдаг үүний 3000орчим нь жийп байдаг, үүний 1000 нь УБ-д бна. үүний 700-800 нь япон жийп бдаг. Тэгэхээр 700даргын бандгар2 landcruiser, patrol -ыг дуудлага худалдаанд дунджаар 150-180сая төгрөгөөр зарчихвал багадаа 120тэрбум ₮ улсын төсөвт ороод ирэх буюу бүх хүүхдэд 100мян₮ 2сарын туршид өгч болно. 40сургууль эсвэл 120цэцэрлэг, 120км зам барьж болохоор байна даа. Маш хурдан зохион байгуулж төсвөө аварч тэр хэрээр энэ машинд зарцуулдаг 700жолоочийн цалин, бензин, сэлбэг гээд хэдэн тэр бумыг хэмнэнэ.ойролцоогоор жилд 30тэр бум хэмнэнэ.